Оросын Ерөнхийлөгч Владимир Путин хямралтай холбогдуулан өөрийнхөө болон Ерөнхий сайд, парламентын гишүүд, Засгийн газрын гишүүдийн цалинг 10% бууруулах тушаалд гарын үсэг зуржээ.Үүнтэй холбогдуулан холбогдуулан дэлхийн төрийн тэргүүнүүдийн цалинг сонирхуулж байна. Гэхдээ Орос улс төрийн эрх баригчдынхаа цалинг нийтэд зарладаггүй, харин орлогыг нийтэлдэг. ОХУ-ын Ерөнхийлөгч Путиний жилийн орлого 115,4 мянган доллар бол Ерөнхий сайд Дмитрий Медведевийнх 133,9 мянган доллар гэнэ.
Харин манай Монгол Улсын эрх баригчид хямрал нүүрлэсэн гэж ярьсаар байгаа боловч одоо хүртэл өөрсдийн цалинг бууруулах ямар нэг арга хэмжээ аваагүйг та бид мэднэ.
Дэлхийн лидерүүдийн сарын цалинг доллараар үзүүлье.
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама – $33 000
Өмнөд Африкийн БНУ-ын Ерөнхийлөгч Жейкоб Зума – $21 000
Их Британий Ерөнхий сайд Дэвид Кэмерон – $20 000
Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд – $20 400
Германы канцлер Ангела Меркель – $18 500
Бразилийн Ерөнхийлөгч Дилма Руссефф – $11 800
Аргентины Ерөнхийлөгч Кристина Фернандес де Киршнер – $10 000
Мексикийн Ерөнхийлөгч Энрике Пенья Ньето – $9 000
Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро – $6 200
Зимбабве улсын Ерөнхийлөгч Роберт Мугабе – $4 000
Эх сурвалж: www.mnews.mn