Мэдээлэл

Адууны 68 мянган түүхий ширийг хуурамч бичгээр хил давуулах гэж байгаад баригджээ

2015.02.12 Төр Төмбөгөр 261 үзсэн

Малын түүхий арьс ширийг хилээр гаргахыг хориглосон байдаг боловч хяналтын албаныхан нь бизнес эрхлэгчидтэй хуйвалдан хил давуулсаар байна. Энэ оны 1 дүгээр сард Замын-Үүд хилийн боомтоор 68 мянган ширхэг адууны ширийг түүхийгээр нь 10 гаруй машинд ачин гаргах гэж байсан этгээдүүдийг саатуулжээ. Ийм их  хэмжээний ширийг гаргахаар Хилийн  мэргэжлийн хяналтын ажилтан Л.Баярхүү гэгч нь хагас боловсруулсан бүтээгдэхүүн хэмээн бичиг хийж өгсөн байв. Адууны ширийг түүхийгээр нь гаргахыг завдсан “Мост Лийгр” компанийн удирдлага болон бусад нөхдийг  хууль хяналтынхан нарийвчлан шалгаж байна.

Б.Баяр

Эх сурвалж: Tumen.mn

Таны сэтгэгдэл
Хайлт