
Улсын хэмжээнд 170124 хүн амбулаториор үйлчлүүлсний 14,848 нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогдсон нь өмнөх долоо хоногоос 0.1 хувиар бага, өнгөрсөн оны мөн үеэс 0.3 хувиар их байна. Харин 10,000 хүн амд 55.5 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногоос 2.0-аар их, өмнөх оны мөн үеэс 8.4 тохиолдлоор их байгаа юм.
Тэгвэл нийслэлийн харьяа эмнэлгүүдийн хүүхдийн орны ачаалал бага зэрэг нэмэгдсэн буюу 669 орон дээр 688 хүүхэд хэвтэж байгаа нь дунджаар 2.8 хувиар хэтэрсэн үзүүлэлттэй байна. Тухайлбал, Чингэлтэй Эрүүл мэндийн төв 32.3, Багануур Эрүүл мэндийн төв 17.6, Баянгол Эрүүл мэндийн төв 12, Хан-Уул Нэгдсэн эмнэлэг 11.5, Сонгинохайрхан Нэгдсэн эмнэлэг 7.8 хувиар тус тус хэтэрчээ.
Эх сурвалж http://www.info.mn