Мэдээлэл

Замын-Үүд дэх Гаалийн газрын даргаар С.Дамбажавыг томилжээ

2026.04.30 Төр Төмбөгөр 49 үзсэн

С.Дамбажавыг Замын-Үүд дэх Гаалийн газрын даргаар томилоод удаагүй байгаа билээ. Замын-Үүд дэх Гаалийн газарт өнгөрсөн дөрөвдүгээр сарын 21-ний өдрөөс мөрдөн шалгах ажиллагаа явуулж одоогийн байдлаар гурван сэжигтнийг баривчлаад буй. Үүнтэй холбогдуулан тус газрын дарга, удирдлага бүрэлдэхүүнд ийн өөрчлөлт хийсэн юм.

Замын Үүд дэх Гаалийн газарт ажиллаж байсан 40 гаруй гаалийн улсын байцаагч, мөн гаалийн бүрдүүлэлт хийдэг 10 гаруй аж ахуйн нэгж, хувь хүнийг хамруулан нэгжлэгийн ажиллагаа зохион байгуулж, гаалийн газрын нэр бүхий албан тушаалтнууд гаалийн бүрдүүлэлт хийдэг этгээдүүдтэй холбогдон эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдаас их хэмжээний хахууль авсан байж болзошгүй хэмээн шалгалт одоог хүртэл үргэжилж байгааг албаны хүмүүс мэдээлэл өгсөн.

Үүнтэй зэрэгцэн Замын Үүдийн Гаалын газарт шинээр даргаар томилогдон ирж буй С.Дамбажав нь авилга, албан тушаалын наймаа олон жилийн цэцэглэж бугшсан энэ газар эрс шинэчлэлт хийж, хууль дүрэм хэрэгжилтийг сайжруулна гэдэгт салбарын мэргэжилтнүүд ихээхэн найдаж байгаа юм.

Түүний хувьд гаалийн салбарт 25 жил ажиллаж, мeрит буюу дэвшин ахих зарчмаар томилогдон ажиллаж буй мэргэжлийн, мэргэшсэн, туршлагатай төрийн албан хаагч нэгэн хэмээн үнэлэх салбарын хүн олон байдаг аж.

Таны сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Хайлт