Мэдээлэл

УИХ-ын гишүүн М.Нарантуяагийн гэрт хулгай орсон хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ

2026.02.23 Niitlegch 37 үзсэн

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн гэрт хулгай орсон талаар тэрээр өчигдөр өөрийн цахим хуудастаа мэдээлсэн. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгонд байрлах гэрт нь хулгай орсон байна.

Түүний мэдээлж буйгаар гэрт нь байсан архинууд, кофе чанагч машин, макбүү, камерын бичлэгийн хийдэг процессор зэрэг эд материалууд алга болжээ. Уг асуудлыг өдгөө цагдаагийн байгууллагаас бүртгэлжүүлэн шалгаж эхэлсэн гэв.

Таны сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Хайлт