Монголын чөлөөт бөхийн холбооны Ерөнхийлөгчийн нэрэмжит “ШИЛДЭГ 8” тэмцээн ирэх гуравдугаар сарын 4,5-ны өдрүүдэд Эрдэнэт хотод болно.
Жин тус бүрийн шилдэг тамирчид нэг дэвжээн дээр халз тулж, ур чадвар, тэсвэр хатуужил, ялалтын төлөөх жинхэнэ ширүүн өрсөлдөөн өрнөнө.
Чөлөөт бөх сонирхогч та бүхнийг хүрэлцэн ирж, шилдэгүүдийн тулааныг дэргэдээс нь мэдрэхийг урьж байна.