![]() |
Энэ сарын 17-ны өдрийн байдлаар дэлхийн есөн улсад эбола вируст халдвараар нийт 18669 хүн өвчилж, 6964 (37%) хүн нас барсан байна. 10-наас хойш өвчний 661 шинэ тохиолдол бүртгэгдэж, нас баралт 527 хүнээр нэмэгджээ. Эрүүл мэндийн 649 ажилтан өвчилж, 365 нь нас барсан нь өмнөх мэдээллээс хойш 27 хүнээр нэмэгдсэн юм.
Энэ сарын 22-ны өдрийн байдлаар эрчимтэй тархалттай (Гвиней, Либери, Сьерра-Леон) улсад 19340 хүн өвчилж, 7373 хүн нас барсан нь 19-ний өдрийн мэдээнээс хойш өвчний шинэ тохиолдол 39, нас баралт 145 хүнээр тус тус нэмэгдсэн байна.
Эх сурвалж http://www.info.mn
