Мэдээлэл

Хүүхэд багачуудад зориулсан “Амьтдын Ертөнц” тоглолт болно

2016.05.24 Төр Төмбөгөр 107 үзсэн

Улсын Филармонийн Морин хуурын чуулгын ах эгч нараас нь бяцхан дүү нартаа зориулж “Амьтдын Ертөнц” хөгжмийн  концертоо тун удахгүй тоглох гэж байна. “Амьтадын Ертөнц” тоглолт нь хөгжмийн зэмсгээр амьтдын дуу авиа, зан чанарыг дүрслэн дуугаргаж хүүхэд багачууддаа хөгжмөөр дамжуулан олон төрлийн танин мэдэхүйн мэдлэг олгох зорилготой билээ.

Уг тоглолт нь ЕБС-н өмнөх бүлэг болон дунд сургуулийн хүүхдүүдэд зориулан Камиль Сен-Сансын бүтээн тууривсан зохиолыг,  Удирдаач СТА Д.Түвшинсайханы удирдлагаар Монгол улсын Морин хуурын чуулгын хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглоно.
Тоглолт 2016 оны 05-р сарын 29-ны 15:00 цагт Улсын Филармонийн концертын танхимд болно.

Тасалбарыг улсын Филармонийн кассаар болон www.ticket.mn сайтаар худалдаалж байна.

 

Таны сэтгэгдэл
Хайлт