Мэдээлэл

Видео: “Ээжийн минь цүнхэнд хамгийн ихдээ 40 мянган төгрөг байсан”

2016.01.08 Төр Төмбөгөр 110 үзсэн

Өчигдөр 22.00 цагийн үед гурван залуу настай эмэгтэйг цахилгаан шатанд дээрэмдэн, зугтсжээ.

Энэ талаар хохирогчийн хүүтэй холбогдон тодруулахад “Мөрдөн байцаалтын ажил хийгдэж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулсан. Ээжийн минь хөл, гар, хамар хугарсан, одоогоор ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна.

Тухайн үед ээжийн маань цүнхэнд бичиг баримт,  гар утас, хамгийн ихдээ 40 мянган төгрөг байсан. Бичлэг дэх дээрэм хийсэн залуусыг таньж мэддэг хүн байвал 88084113 дугаарын утсаар холбогдоно уу” гэлээ.

Ц.Анх

IFrame

Таны сэтгэгдэл
Хайлт