Мэдээлэл

Ирэх сарын 12 буюу Чингис хааны мэндэлсэн өдөр бүх нийтээр амарна

2015.10.20 Төр Төмбөгөр 103 үзсэн

76283_426300060750859_913938559_n_500x500_500x500

Эзэн богд Чингис хааны мэндэлсэн өдөр энэ жил арваннэгдүгээр сарын 12-ны пүрэв гаригт тохиож байна.

“Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 1.8-д жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд энэ өдрийг Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархлын өдөр”  хэмээн тэмдэглэж байхаар заажээ.

Чингис хаан-Тэмүжиний мэндэлсэн ойг билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр хэмээн тогтоож, ёслон тэмдэглэж байх болсон. Хуульд зааснаар энэ өдөр бүх нийтээр амрах юм.

Таны сэтгэгдэл
Хайлт