Гадаад мэдээ

Цагдаагийн бөгсийг үнсэнэ хэмээн сүрдүүлэв

2015.06.02 Төр Төмбөгөр 199 үзсэн
Америкийн Луизиана мужийн Монро хотод 52 настай Дайан Томас гэдэг эмэгтэй амрагтайгаа салам нүдэлдсэн тул энэ оны тавдугаар сарын 16-ны өдөр баривчлагджээ. Зодооны үеэр тэрбээр амрагаа хэд хэдэн удаа цохиж, нүүрийг нь маажжээ.

Цагдаагийн хэсэг дээр байцаагдах үеэрээ Томас амрагаа “нохойн гөлөг” байсан гэж өгүүлээд дэндүү яршигтай байсан учраас бөгсийг нь урсан гэж томорсон гэнэ.

Цагдаагийн ажилтан түүнд хорих ял ногдуулж магадгүй гэж хэлтэл эмэгтэй “дэндүү сайхан ажил”-тай учраас шоронд орох боломжгүй хэмээн хэлжээ.

Цагдаа түүний үгийг сонсохыг ч хүсэхгүй байгаагаа хэлтэл Томас түүнд тун “гоё” санал тавьсан аж. “Та намайг шоронд хийхгүй бол би яг одоо өвдөг сөхрөхөд бэлэн байна. Түүгээр ч үл барам бөгсийг чинь долооё” хэмээн тэнэгтжээ. Цагдаагийн ажилтан энэ үгийг сонсоод балмагдаж орхив.

Ийнхүү Томас бүсгүй гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэнээс гадна төрийн алба хаагчийг хахуульдах гэсэн хэрэгт унажээ. Эх сурвалж www.wikimon.mn

Таны сэтгэгдэл
Хайлт