Видео

16 жилийн туршид өдөр бүр сэлфиджээ (видео)

2015.05.20 Төр Төмбөгөр 119 үзсэн

Америкийн зураач Жэй Кэй Кэллер 16 жилийн туршид өдөр бүр өөрийнхөө зургийг авч байжээ. Бүх зургууд болон тэдгээрээр хийсэн бичлэгээ мань хүн өөрийн блог дээр тавьсан аж. Бичлэг нийтдээ гурван минут хагас үргэлжилдэг байна.

Кэллер өндөр үнэтэй тоон камер худалдаж авсан хэмээн ярваганасан найз хүүхнийгээ эсэргүүцэж 1998 оны аравдугаар сараас хойш гэрэл зургаа авч эхэлсэн гэнэ. Тэр хүүхнээсээ салсан ч гэлээ зургаа авахаа үргэлжлүүлэв.

Одоо ч Кэллер өдөр бүр сэлфи зургаа авдаг байна. “Би амьд байгаа цагтаа өөрийнхөө зургийг авах л болно” гэж тэрбээр өгүүлээд найман жил тутамд хийсэн ажлынхаа тайланг олон нийтэд дэлгэхээ амлажээ.

Эх сурвалж www.wikimon.mn
Таны сэтгэгдэл
Хайлт