Мэдээлэл

“247 градус” киноны нээлт хойшлогдлоо

2015.03.04 Төр Төмбөгөр 172 үзсэн

“MIM” фильм, “F” студийн бүтээл найруулагч Б.Тамирын гурав дахь бүрэн хэмжээний уран бүтээл болох “247 Градус” Романтик инээдмийн уран сайхны кино өнөөдөр кино театруудад нээлтээ хийх байсан ч уг арга хэмжээ хойшлогдлоо. Учир нь найруулагч Б.Тамир уран бүтээлийн ажлаар гадагшаа явсан байгаа учраас ийнхүү киноныхоо нээлтийг хойшилж энэ сарын 11-нд нээлтээ хийхээр боллоо.

Тус кинонд хайр дурлал, гэнэтийн учралыг маш сонирхолтойгоор харуулж чадсан хэмээн залуу найруулагч онцолсон. Киноны гол дүрүүдэд жүжигчин Э.Ууганбаяр, “Маск” продакшны жүжигчин А.Гэрэлцэцэг, Э.Алдар, УДЭТ-ын жүжигчин Б.Одончимэг, Б.Барслхагва нар тоглосон байна. Эх сурвалж: www.dorgio.mn

Таны сэтгэгдэл
Хайлт