Мэдээлэл

Согтуу жолооч үүргээ гүйцэтгэж явсан цагдааг мөргөж гэмтээлээ

2015.02.23 Төр Төмбөгөр 161 үзсэн

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд өртсөн 24 тохиолдол гарсны 17 нь жолооч, долоо нь явган зорчигч байжээ. Шинийн 1-нд гэхэд л 32-ын тойргийн урд “Соната” маркийн автомашины жолооч ажил үүргээ гүйцэтгэж явсан замын цагдааг мөргөж гэмтээсэн байна. Тэрбээр осол гаргах үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ. Мөн баярын өдрүүдэд автомашины жолооч нар урсгал сөрсөн зөрчил их гаргажээ. Ялангуяа “Монос”-ын уулзвараас Нисэхийн Цагаан хаалга хүртэлх замд ийм зөрчил их байснаас замын түгжрэл, саатал үүсчээ. Мөн өчигдөр Хан-Уул дүүргийн нутаг Өлзийт хорооллын замд автомашин онхолдож, нэг хүн нас баржээ. Ослын шалтгааныг тогтоохоор цагдаагийн байгууллагынхан ажиллаж байна.

Эх сурвалж : zaluu.com

Таны сэтгэгдэл
Хайлт