Comment.mn

“Sweetymotion” хамтлагийн Ц.Сарнай хоёр дахь хүүхдээ тээж явна

Хөгжим бүжгийн дунд сургуульд байхаасаа эхлэн хайрын романс үүсгэж, хамтлагийнхаа продюссер болсон хойно нь хамтын амьдрал зохиосон “Sweetymotion” хамтлагийн ахлагч Ц.Сарнайг эрлийз цустай бүсгүй гэлцдэг. Хөгжмийн зохиолч, дуучин Б.Чинбаттай албан ёсоор гэр бүл болоод гурван жилийн өмнө Ч.Мишээл гэх хөөрхөн охины аав ээж болцгоосон.

Алс холын Америкаас эх орондоо ирээд удаагүй байхдаа “Number one” тоглолтоо хийсэн тус хамтлагийнхан өнөөг хэр нь уран бүтээлийн олз омог ихтэй яваа. Эхнэрээ нярайлж, хөөрхөн охин төрүүлж өгснийг нь дуулаад эмнэлгийн зүг хар хурдаараа давхиж явсан Б.Чинбат шинэ дууны аялгуу хүртэл зохиогоод амжсан гэж байгаа.

Аавтайгаа цуг хөгжмийн бэлтгэл хийдэг авьяаслаг охиноороо бахархах дуртай дуучин бүсгүйн хувьд тун удахгүй хоёр дахь хүүхдээ төрүүлэхээр зэхэж яваа аж. Рок попынхон чуулсан “Эстрад ёолк” шинэ жилийн баярт хүрэлцэн ирэхдээ Ц.Сарнай бүсэлхийнээс доогуур сул хуниас бүхий дэрэвгэр хормойтой даашинзаар гоёсон нь олны анхаарлыг татжээ. Гэдэс нь багагүй томорч, алхаа гишгээ нь аядуу зөөлөн болсон дуучин бүсгүй ч найз нөхөддөө энэ тухай хэдийнэ дуулгасан гэнэ лээ.

Б.Содон

Эх сурвалж: PHOTONEWS.MN

Төр Төмбөгөр

Сүүлд нэмэгдсэн

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.