Comment.mn

Дуучин П.Идэржавхлан: Би алга болоогүй, тоглоом тоотой нь дээр шүү

Ирланд улс руу тоглолтоор явсан дуучин П.Идэржавхлан их ажлын ачааллаас болоод ар гэрийнхэн болон найз нөхөдтэйгээ хэд хоног холбоо бариагүй гэдэг. Гэтэл эхнэр хүүхдээс нь илүүтэй эрэл сурал болсон түүний найзууд фэйсбүүк хуудсанд зураг хөрөгтэй нь хамт зар тарааж нэг хэсэгтээ л “шараа” болгожээ.

Ялангуяа дуучин залуугийн дотны анд болох “Нюанс” хамтлагийн дуучин Д.Дүйнхоржав цахим ертөнцөд сүртэй нь аргагүй зар тараасан нь олныг шуугиулаад авсан билээ. Энэ бүхэнд эгдүүцэж бухимдсан дуучин П.Идэржавхлан “Нэг харсан чинь эрэн сурвалжлагдчихлаа. Ажил ихтэй болохоор найзуудтайгаа ч ярьж чадахгүй явчихсан байна. Тоглоом тоотой нь дээр шүү” хэмээн тайлбар хийж, дүрсгүй найзууддаа сануулга өгөөд авчээ.

Тэрбээр хэдийнэ эх орондоо ирсэн бөгөөд шинэ оны өмнөхөн “Нийтийн дуучдын шинэ жилийн баяр”-т оролцон хэсэг хугацаанд “сураг алдарсан түүх”-ээ найз нөхөддөө залхатлаа тайлбарлах шаардлага гарсан гэнэ шүү.

 

Б.Содон

 Эх сурвалж : PHOTONEWS.MN

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.