Comment.mn

Д.Отгонжаргал филармониас гарсны учир

Орчин үеийн дуучдаас хоолойны чадвар, авьяас билгээрээ ялгарч чаддаг Улсын филармоний дуучин Д.Отгонжаргал ажлаасаа гарчээ. Нэгэн үе чадварлаг дуучин УГЖ Г.Ариунбаатартай амраг сэтгэлийн холбоотой хэмээн шуугиан дэгдээж байв. Тэр ч бүү хэл Г.Ариунбаатарын эхнэр тэдний мессэжийг олон нийтэд түгээснээр энэ шуугиан дээд цэгтээ тулсан билээ.
Харин авьяаслаг дуучин маань чухам яагаад ажлаасаа гарах болсон тухайд тодорхой эх сурвалжийн мэдээлэл алга. Ойр орчныхны таамаглаж байгаагаар бол филармониас элдэв шахалт байгаагүй ч уран бүтээлчдийн дунд үл ойлголцол үүссэн бололтой. Нөгөө талаар нэгэнтээ Ану хатны дүрийг дэлгэцэнд мөнхөлсөн бүсгүйд ахин нэг түүхэн кинонд тоглох санал ирсэн бололтой. Тиймээс ийм хоёр шалтгааны улмаар ажлаасаа гарах болжээ.
Н.Дөл 

 

Эх сурвалж : www.unen.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.