Comment.mn

Б.Жавхлан: Ц.Даваасүрэн гишүүн 30 сая долларын ТЭЗҮ-г 160 сая евро болгож өөрчлөөд ЗГ-аас баталгаа шаардаж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж, гишүүд асуулт асуулт асууж байна. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнтэй холбоотой ноцтой мэдээлэл дэлгэв.

Б.Жавхлан: “Ц.Даваасүрэн гишүүн сүүлийн үед зөндөө доромжиллоо. Зөндөө гүтгэлээ. Зөндөө тэвчлээ. Ц.Даваасүрэн гишүүн уг нь олон удаа парламентад суусан туршлагатай, сайн үлгэр үзүүлэх ёстой гишүүдийн нэг гэж би боддог. Харамсалтай нь энэ парламентыг өөрийнхөө улс төрд яаж ашиглаж болдгийг яруу тодоор, туршлага нь цөмөрчихсөн харуулж байгаа. 

Ц.Даваасүрэн гишүүн маань өөрөө шударга үнэний туйлын дүрд гүйгээд байдаг. Цаанаа бодит үйлдэл нь ямар байгааг мэдэж байгаа хүний хувьд бодоход үнэхээр харамсмаар зүйл болж байгаа шүү. 

Сүүлийн үед юу болж байгаа дээр би ганц нэг зүйлийг нь хэлэхээс өөр аргагүй болж байна. Уг нь энд нээх яриад байх зүйл биш. Харамсалтай л юм болж байгаа.

Гишүүн маань Хөвсгөл аймгийн Засаг Даргаар 2012-2020 онд ажиллаж байсан, улс төр судлаач Ц.Гансүх гээд залууг Дарханы арьс ширний цогцолбор бүтээн байгуулалт, төрийн өмчийн үйлдвэрийн газрын захирлаар томилуулсан. Одоо тэнд юу болж байгаа вэ? Монгол улс жилдээ 650 мянган үхрийн шир л боловсруулдаг. Энийг бүтэн боловсруулах үйлдвэрийн хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмж, зөвхөн тоног төхөөрөмж нь 13-14 сая ам.доллар гэсэн үнийн судалгаа мэргэжлийн холбоодод байдаг. Монгол улсад богийн сая ширхэг арьс боловсруулахад 3-4 сая ам.долларын тоног төхөөрөмж шаардлагатай.

Ингээд 10 сая арьс шир боловсруулж байсан үйлдвэр маань одоо 4,4 сая арьс боловсруулдаг болоод тоо нь буураад хөрөнгө оруулалт нь нэмэгдчихсэн байгаа. Хуучин ТЭЗҮ-гээр нь зөвхөн тоног төхөөрөмж нь 30-аад сая доллар, барилга байгууламж, дэд бүтэц нь нийлээд нэг 60-аад сая доллар л болох ийм ТЭЗҮ байсан. Одоо юу болсон бэ гэвэл 159 сая евро болсон. 160 сая евро.

Гишүүн маань өөрөө эрчим хүчний мэргэжилтэй хүн. Одоо өөрөө гэнэт арьс ширний хүн болоод гадаадад очоод, үйлдвэрт ороод сэлфидээд гүйгээд байсан.

Энэ 160 сая еврогоос 103 сая евро дээр нь ЗГ-ын баталгаа гаргая гээд хүсэлтээ ирүүлсэн байгаа. Тун удахгүй бид энэ ямар ч боломжгүй. Энэ чинь ийм ийм хуультай юм, ийм эрсдэлтэй байна, бодит байдал дээр ТЭЗҮ нь хэт зөрүүтэй байна гэдэг хариу өгнө.

Таны яриад байдаг үнэлэмжээр бодит үнэн шударга байдал чинь энэ үү? Энэ бүгдийг нь та хийж байгаа! Бүгдийг нь та хийж байгаа за юу!  Зүгээр би нэг хэсгийг нь л хэлж байгаа шүү!”

Төр Төмбөгөр

Сүүлд нэмэгдсэн

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.