Comment.mn

МАН 14 аймаг, 8 дүүрэгт ялалт байгуулжээ

Орон нутгийн сонгууль буюу аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2020 оны сонгуулийн урьдчилсан дүн гарлаа.

Нийт дүнгээр МАН 14 аймаг, 8 дүүрэгт, АН 7 аймаг, Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт  ялалт байгуулж, олонхи болжээ.

Тодруулбал, МАН Увс, Баян-Өлгий, Баянхонгор, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Завхан, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Ховд, Хэнтий аймагт, АН Булган, Говь-Алтай, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар, Архангай, Хөвсгөл аймагт ялалт байгуулсан юм. Нийслэлийн дүүргийн ИТХ-ын 291 суудлаас МАН 201, АН 75, ХҮН 10, МАХН 1,  Монголын Ногоон нам 1, бие даагч 2 суудал тус тус авчээ.


Төр Төмбөгөр

Сэтгэгдэл нэмэх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.