Comment.mn

Зээлгүй ахмадуудад нэг сая төгрөгийн үнэт цаас олгоно

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдлаа. Хуралдаанд МАН-ын дарга У.Хүрэлсүх, МАН-ын генсек Д.Амарбаясгалан нар оролцсон бөгөөд  2020 оны сонгуульд зориулсан намын рейтингийн судалгааг танилцуулжээ.  

Мөн тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн төслийг хэлэлцээд ахмадуудаа ялгаварлаж болохгүй. гэж үзсэн байна. Тодруулбал, Тэтгэврийн зээлийг тэглэхдээ зургаан сая төгрөгөөс доош үнийн дүнтэй зээлийг тэглэх бөгөөд үлдсэн ахмадуудад нэг сая төгрөгийн үнэт цаас олгох санал оруулжээ.

УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгээс зургаан сая төгрөгөөс доош тэтгэврийн зээлтэй иргэдийн зээлийг тэглэнэ, зургаан саяас дээш зээлтэй иргэдийн зургаан сая төгрөгийг л тэглэх санал оруулж иржээ. Мөн зээлгүй 192 мянган иргэдэд Салхитын мөнгөний ордоос нэг сая төгрөгийн үнэт цаас олгох, тэтгэврийн зээл зогсоох шийдвэрийг цуцлах саналуудыг бүлэгт танилцуулсныг дэмжсэн байна. Ингээд энэ асуудлыг өнөөдөртөө багтааж байнгын хороо хуралдахаар боллоо.

Иргэдийн зүгээс иргэдээ явгаварлаж байна гэсэн шүүмжлэл их гарч байгаа учраас ваучер олгох асуудлыг оруулж ирсэн хэмээн тайлбарлаж байгаа юм. 

Нийтдээ 192 мянган иргэн бүрт нэг сая төгрөгийн эрх бүхий үнэт цаас олгож байгаа юм. Салхитын мөнгөний орд эргэлтэд ороод орлого ороод ирэхээр бэлэн бусаар үнэт цаас олгоно гэсэн тооцоо гаргажээ. 

Төр Төмбөгөр

1 сэтгэгдэл

  • Ene ahamduudiig mash huursan shuudver bna 2021 on bolohog songuulaar ed nar garahgyi bol hudlaa gesen ug

Сүүлд нэмэгдсэн

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.