Comment.mn

“Хубилай” зочид буудлын Гүйцэтгэх захирлын “Шинэ жилийн мэндчилгээ”

2026 оны босгон дээр Хубилай зочид буудлын нийт хамт олон, түншүүд, хамтран ажиллагч талууддаа өнгөрсөн хугацаанд гаргасан хичээл зүтгэл, мэргэжлийн хандлага, тууштай хамтын ажиллагаанд нь чин сэтгэлийн талархал илэрхийлье.

2025 он бол бидний хувьд онцгой амжилтаар дүүрэн жил байлаа. Бид хамтдаа олон чухал үе шатыг амжилттай хэрэгжүүлж, үндэсний бахархал, чанар, олон улсын стандартыг эрхэмлэсэн Монгол брэнд болох Хубилай зочид буудлын үүд хаалгыг нээсэн түүхэн мөчийг тэмдэглэлээ. Эдгээр ололт амжилт нь хамтын хүч, сахилга баттай гүйцэтгэл, шилдэгт тэмүүлэх нийтлэг зорилгын үр дүн юм.

2026 онд бид үйл ажиллагааны тогтвортой байдлыг бэхжүүлж, үйлчилгээний чанарын стандартыг улам өндөр түвшинд хүргэн, Хубилай зочид буудлыг дотоодын болон олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн Монголын зочлох үйлчилгээний тэргүүлэгч брэнд болгон хөгжүүлэх зорилтоо тууштай хэрэгжүүлнэ.

Та бүхэндээ эрүүл энх, ажил үйлс өөдрөг, амжилт бүтээлээр дүүрэн Шинэ оныг хүсэн ерөөе. Бидний хамтын замналд үнэтэй хувь нэмэр оруулж буйд талархал илэрхийлье.

Шинэ 2026 оноо сайхан угтаарай.

New Year Message from the CEO of Khubilai Hotel

As we welcome 2026, I would like to extend my sincere appreciation to our team, partners, and stakeholders for their commitment, professionalism, and hard work throughout the past year.

2025 was a year of significant achievement. Together, we successfully completed many key milestones and proudly marked the opening of Khubilai Hotel—a Mongolian brand built on national pride, quality, and international standards. These accomplishments are the result of strong collaboration, disciplined execution, and a shared dedication to excellence.

As we move into 2026, our focus remains clear: to strengthen our operations, elevate service standards, and position Khubilai Hotel as a leading Mongolian hospitality brand, recognized for quality, consistency, and trust both locally and internationally.

I wish you and your families a healthy, prosperous, and successful New Year. Thank you for your continued support and contribution.

Happy New Year 2026.

Төр Төмбөгөр

Сэтгэгдэл нэмэх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.