Comment.mn

Цэцэрлэгийн цахим шалгаруулалтын хариуг утсаар илгээж эхэллээ

Цэцэрлэгийн цахим бүртгэл долоодугаар сарын 22-нд эхэлж, өчигдөр (2019.08.22) 23:59 минутад хаагдлаа. Өнөөдөр (2019.08.23) 09:00 цагаас нийслэлийн бүх цэцэрлэгүүдэд нэгэн зэрэг цахим элсэлтийн арга хэмжээ боллоо.

Бүртгэлийн хариуг 10:00 цагаас эхлэн эцэг, эхчүүдийн гар утас руу илгээж эхэлсэн байна. Цахим бүртгэлийн хүүхдийн тоо хэтэрсэн тохиолдолд санамсаргүй түүврийн аргаар сонгож элсүүлэх журамтай.

Шинээр болон өмнөх хичээлийн жилүүдэд элссэн хүүхдүүдийн эцэг, эх нь өөрийн иргэний үнэмлэх, хүүхдийн төрсний гэрчилгээг хуулбарын хамт авч очин эцэг, эх ба цэцэрлэг хоорондын гэрээг 2019 оны наймдугаар сарын 26-28-ны өдрүүдэд байгуулах шаардлагатай. Түүнчлэн тусгай, сувиллын, 24 цагийн цэцэрлэгт шинээр элсэх болон зорилтот бүлгийн, багш, ажилчдын хүүхдүүдийн бүртгэл 2019 оны наймдугаар сарын 26-28-ны өдрүүдэд, тус тусын цэцэрлэг дээр ажлын цагаар явагдах юм.

Цэцэрлэгийн бүртгэлийн сайт:  https://tsetserleg.ulaanbaatar.mn/ 

Төр Төмбөгөр

Сэтгэгдэл нэмэх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.