Comment.mn

Сэрэмжлүүлэг: Фэйсбүүкээр мөнгө залилдаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ

Өнгөрөгч долдугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны иргэн Ш нь фэйсбүүкээр мөнгөө залилуулсан хэмээн гомдол гаргажээ.

Уг гомдлын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 19-20 орчим насны Ш,Б,Д,Ш,Б нарын 5 залуу бүлэглэн удаа дараа фэйсбүүкээр бусдаас мөнгө залилсан үйлдсэн нь тогтоогдсон аж.

Энэ хэргийг Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид шуурхай илрүүлэн шалгаж байна.  Иймд иргэдийг энэ төрлийн гэмт хэргийн золиос болохгүй сонор, сэрэмжтэй байхыг анхааруулъя.

-Танихгүй хүнд мөнгө шилжүүлэхгүй байх.

-Зээл болон санхүүжилт авахын тулд урьдчилгаа төлбөр төлөхгүй байх

-Аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээний төлбөр төлөх онлайн худалдаа, шилжүүлэг хийхдээ хувь хүн бус байгууллага руу болон найдвартай дансруу шилжүүлэхийг зөвлөж байна.

Төр Төмбөгөр

Сүүлд нэмэгдсэн

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.