Comment.mn

Цуст цэнгэлдэхэд эхлээд Элбэгээг…

Ер нь бүгдээрээ ингэж тойрч давхиад яадаг юм. Ромын эзэнт гүрнийх шиг нэг сайхан цэнгэлдэх хүрээлэнтэй болчихъё. Гол талбайд нь цаазын тавцан босгоё. Тэгээд бусармаг хэрэг үйлдсэн нөхдийн толгойг авъя. Баттулга эрхий хуруугаа гозойлгон доош харуулаад л гүйцээ.

Ард нийтээрээ түрхрэн дэмжиж, цус үзээд хашгиралдан цэнгэе. Ерөнхийлөгчийн 27 зөвлөх хамгийн ганган хээнцэр хувцсаа өмсөн төв суудалд тухлаг.

А.Баатархуяг “Муу гомо-г цаазал” гэж хашгираад л, гишүүн асан Уянга алга ташин хөөрөгдөөд л, цаазын ялтанг Аса аварга ганц нэг шанаадсан ч яадгийн. Hero Баатар дроноор бичээд л…Өглөө толгойгоо цавчуулах төмөр гинжтэй хэрэгтэнг урд өдөр нь “Цензургүй яриа”-нд гулдарч авчирч байцаагаад л…яагаав нөгөө муу Шийлэгдамбыг хоригдож байхад нь бүлтэлзүүлээд чирээд ирсэнтэй адил…улс нийтээрээ гошгироод л…болж л байгаа биз дээ. Тэртэй тэргүй л ийм жүжиг үзэж суудаг боллоо. Бүтэн сар хүчингийн хэргээр сошиал тархи угаалт явагдаж, эцэст нь Цаазаар авах ялыг сэргээх саналаа эрхэм Ерөнхийлөгч Хууль зүйн яаманд өргөн барьснаар Баттулга үндэсний баатар болж байх шиг байна. Хурц гэж худрагагүй эрээр баахан шоудсаны үр дүнд ТЕГ-ыг Ерөнхий сайдын мэдлээс гаргаж, Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн даргын мэдэлд шилжүүлэх тухай сануулж эхэллээ.

Тэр гайтай ТЕГ-ыг нь Төмөр зам барина гэж 250 сая доллар үгүй хийсэн Гансүхэд тушаагаад, Хурцыг буцаагаад даргаар нь тавъя. Энэ янзаараа цаазаар аваачих хүмүүсийн тоо дуусахгүй. Оффшорчдыг жагсааж байгаад нөгөө цэнгэлдэхдээ аваачин ээлж дараалан амийг нь хорооё. Ингэхэд Монгол Улс 2008 онд хамгийн сүүлчийн удаа цаазаар авах ялыг хэрэглэсэн. Цаазын ялгүй улс болсноор олон улсын хоёр ч конвенцид нэгдэж, эрүүгийн шүүн таслах нөхцөл байдалдаа өөрчлөлт оруулсан дэлхийн 105 дахь орон болсон.

Тэрнээс хойш 10 жил өнгөрөхөд хэчнээн ч хэрэгтэн амьд үлдэв. Тоог нь гаргаж байгаад өнөө муу Элбэгээгээс өшөөгөө авч бөндгөрийг нь тэр тоолон зандалчны гарт тушаая. Даанч ганц толгойтой хүнийг яалтай вэ. Бүгд нийлээд эхлээд чулуугаар шидэж шийтгэе…За нэг иймэрхүү л үйл явдал үнэн хэрэгтээ сошиал орчинд өрнөөд удлаа. Аль эрт цэнгэлдэхээ барьж босгоод, аль хэдийнэ Баатархуяг алгаа ташаад, Аса аварга ханцуй шамлаад эхэлчихсэн шүү дээ…Цуст цэнгэлдэхийн үүдэнд асар томоор БАТТУЛГА гээд алтаар бичээд наачихсан юм биш үү…нэг толгой өнхрөхөд эхлээд олон хүн нүүр буруулна, айж цочно, айхтар хашгиралдана. Зуу дахь толгой өнхрөхөд баярлан алгаа ташиж, Баттулга Баттулга гэж Цезарийн ард түмэн шиг хөгжилдөн алгаа ташина. Улангасна. Улайрна. Дахиад хэн нэгэн боол цаазлуулаасай гэж хүлээнэ…

Үнэндээ би нэг л юмыг ойлгохгүй байгаа юм. Цаазаар авлаа гээд юу өөрчлөгдөх вэ? Ял хүндэрлээ гээд яг ямар ахиц гардаг вэ? Авдарны бол цоожтой нь, амттаны бол чимэглэлтэй нь л ноцолдоод байх юм. Иргэдийнхээ ёс зүй, гэр бүлийн орчин, хүмүүжлийн түвшинтэй хэзээнээс ноцолдож эхлэх вэ??? Гэр бүл салалт, архидалт, ажилгүйдэл ядуурлаас үүдэлтэй, сэдэлтэй гэмт хэргүүд цаазын ялтай ч гарсаар л байх болно. Цаазын ялгүй ч давтагдсаар л байх болно. Бүгдээрээ “Баттулгын сошиал нохдын” барьсан цэнгэлдэхэд очиж хоолой мэдэн орлилдохоосоо өмнө ээж, аавынхаа үүргийг л сайн биелүүлж, үр хүүхдийнхээ хүмүүжилд анхааръя. Тэгэхгүй бол зандалчны сүх ч янзтай ажиллах нь тодорхой болчихлоо. Магадгүй заримдаа хэлмэгдүүлэхийг ч үгүйсгэмгүй ирээдүй айсуй!

Р.Эмүжин

Төр Төмбөгөр

3 сэтгэгдэл

  • Хүн гэдэг амьтан аюулгүй тайван орчинд амьдрах ёстой гэдэг биздээ. Гэтэл зүгээр байхад өдөөд, алаад, зодоод, эд хрөрөнгө хулгайлаад амар заяа үзүүлэхгүй байгаа этгээдүүдийг бүгдийг хүйс тэмтэрэхэд яадаг юмбэ??? бид чинь заавал нэг дарамт ,айдас дор амьдрах ёстой юмуу айдасгүй, тайван амьдрахын тулд эрх чөлөөнд халдсан бүхнийг хатуу цээрлүүлээд тайван шиг амьдармаар байна шүү Шорон гяндан гэж гэмтнүүдийг тэжээж тэтгэж байхаар шоронг устгаад, гэмтнүүдийг устгаад, гайгүй санамсаргүй алдаа гаргасаныг нь өршөөгөөд юмуу, Манжийн үеийнх шиг банз шаахайгаар балбаад гэрт нь гаргачих хэрэгтэй. Ард иргэдээ хохироочихоод ард түмний хөрөнгөөр тэжээгээд байдаг нь ёстой дэмэй ажил.,хэрэв амьд тэжээмээр байвал өөрсдийн нь хөрөнгөөр тэжээнэ биз, Төр энэ тэнэг ажлаа зогсоомоор юм,

  • Утаа арилгана гэж улсын мөнгө иддэгээ больцгоо гэж шаардаж байна. Нийслэл чинь 4 уулын дунд ,хүн чулууны хонхорт, 4 том станцын утаа олгойдож, 500 мянган машины утаа пур пур гэж, 180 мянган гэрийн утаа суунаглаж байхад утааг арилгана гэж тэнэгтцэгээх юм. Үнэн тэнэг дуракууд юмаа манай дарга нар. Хөрөнгө зарсан нэрээр идээд байгаагаас бус утаа багасаж байгаа юм алга байгааг та нар харахгүй байна уу??? Утааг арилгах гэвэл 4 станцаа зогсоож Атомын станц бариад, бүх айлаа орон сууцанд оруулаад, бүх машинаа цахилгаан машинаар сольвол утаа сай арилна. Хэрэв говь гадар нийслэл байдаг бол хөрөнгө зарахгүйгээр утааг чинь салхи гуайтуугаад явчихна. Тэгсэнд орвол Ажилгүйы байгаа ажлын чадвартай хүмүүсийг хөдөө гаргаж өрх бүрд 10-15 сая төгрөг өгөөд орон нутагтаа малтай болох юмуу, жижиг дунд үйлдвэр ажиллуулах боломж бүрдүүлбэл хүмүүс орон нутагтаа тарж хот хүн ам нь цөөрөх болно.Манай мал шиг дарга нар ийм юм сэтгэх чадваргүй тэнэгтээд байх юм даа. Үнэххэрсэтгэх чадваргүй хүмүүс монголыг минь удирдсан болж баллаж байна шүү?????

  • neeh uhaantai tsarailaad bailgui alah yaltaig ni bol alah l heregtei

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.