Ж.Энхбаяр: Шадар сайдыг тагнаж, чагнасан гэх асуудалд хуулийн дагуу арга хэмжээ авна

 

Mонгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн амь нас, эрүүл мэнд, нэр төр, аюулгүй байдалд халдахаар Монгол Улсын зарим иргэд хууль бусаар тагнах, чагнах мөрдөх ажиллагаа явуулж байгаа талаар Шадар сайдын ажлын албанаас Тагнуулын Ерөнхий газар, Авилгатай тэмцэх газар, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нарт хүсэлт гаргасан байдаг билээ.

 

Тэгвэл  уг асуудалд  УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр онцгой анхаарч хуулийн дагуу зохих арга хэмжээ авахаа мэдэгдлээ. Тэрбээр “Монгол Улсын Шадар сайд Ухнаагийн Хүрэлсүхээс түүний амь нас, эрүүл мэнд, нэр төр, аюулгүй байдалд халдахаар Монгол Улсын зарим иргэд хууль бусаар тагнах, чагнах мөрдөх ажиллагаа явуулж байгаа тул Монгол Улсын Засгийн газрын гишүүн, төрийн нууцыг хадгалах, хамгаалах үүрэгтэй, төрийн өндөр албан тушаалтны хувьд Улсын Их Хурлын Аюулгүй Байдал Гадаад Бодлогын Байнгын хороо, Тусгай хяналтын дэд хороонд хандсан байна. Энэ асуудлыг онцгой анхаарч хуулийн дагуу зохих арга хэмжээг авах болно” гэв.

Б.Алтжин

zindaa.mn

12 comments

Shudraga uls tor tsewer Mongoliin toloo ywj baigaa uls turchdiig zarim erliiz hurliizuud deerelheh geed darah geed ydchih yumaa hha, Tsewer uls baij chadwal ene eh oron chin l saihan bolno shvvdee ternees ene zorigtoi duugaraad bgaa humuus l saihan amidrah yum bish
Ene asuudal deer huch gargaad saihan ajillaad ywchih heregtei

Намын шинэчлэл Шударга улс төр Цэвэр Монголын төлөө зоригтой дуугарч байгаа залуус минь хүчтэй байгаарай Үнэн ялдаг хорвоо

Угаасаа зүгээр өнгөрөөж болохгүй хэрэг. Зүгээр нэг хэрэг биш ямар. Нэг тийш нь шийдэж тэр хэрэгт холбогдсон хүмүүсийг албан тушаалаас нь огцруулмаар юм.

Хүний эрхийн асуудал ш дээ хүний амь эрсдэх хэмжээнд байлаа шүү дээ зохион байгуулалттай бүлэглэсэн хэрэг үүсэх гэж байж дээ

энэ арай өөр өнцгөөс ул суурьтай харах асуудал гэж бодогдох юм ???

МИ овогтнууд төрийн тэргүүнд гарсанаас болсон асуудал Монгол цуст Шудрага эрчүүд нь хамарсалтайгаар гүтгэлэг, МАНАН-гын сүүдэрт хөнөөгдсөн түүх байдаг шүү дээ

Энэ хэрэг удаан даамжирвал яг Зоригийн хэрэг шиг юм болно. Монгол төр монгол хүүгээ хятадын шээснүүдээс хамгаалах л хэрэгтэйдээ. МАНАН-г үндсээр нь суга татаж, зоригтой дугарах хүн Хүрэлсүхээс өөр байхгүй учир эд нар айсандаа ийм хор хутгасан хэрэг.

МАН-ыг цээжээрээ хамгаалдаг ганц хүн шүүдээ. Эрдэнэбат шиг л суудлын төлөө чичирч иймэрхүү юм хийхээр хүн биш. МАНАН-г үндсээр нь суга татаж, зоригтой дугарах Хүрэлсүхээс өөр хүн байхгүй учир эд нар айж үхэх гэж ийм хогийн үйлдлүүд хийж байхгүй юу.

Улс төр дэндүү бохирдсон өнөө цаг шудрага хүн ховордсон цагт Ж.Энхбаяр шиг хүн л хэрэгтэй байна

Хүний эрхэнд халдах үлдэл өдөр ирэх тусам улам ихсэж байна. Барын бамбарыг бага дээр нь эртхэн таслан зогсоох хэрэгтэй

Comments are closed.