Өсөн дэвжиж яваа яруу найрагч Б.Ичинхорлоогийн эрс өөрчлөлт



Миний монголын тэнгэрийг эсгэх гэж

Бусдын од харвадаггүй

Миний монголын тэнгэрт эрхлэх гэж

Бусдын од шохоорхдог юм

Миний монголын тэнгэрт өдөлсөн шувуу

Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй

Миний монголын тэнгэрт өссөн бүргэд

Будант газар ясаа тавьдаггүй хэмээн улаан хацартай хөдөөний охин Болор цомын тайзан дээр шүлгээ уншиж байснаас хойш хориод жил өнгөрчээ.

Эдүгээ Монгол Улсын Үндэсний Номын Сангийн захирлын албыг хашдаг Өвөрхангай аймгийн харьяат МЗЭ –ийн шагналт яруу найрагч Б.Ичинхорлоог танихгүй хүн цөөхөн биз ээ. Тэрээр АНУ-д ажиллаж амьдарч байгаад эх орондоо ирж нам гүмхэн аж төрж 3 хүүхдийн эх болж дөч гарсан ч сайхан галбир царай зүсээрээ насныханаа өнгөлж яваа. Үргэлж сайн сайхан зүйлс ярьдаг түүнийг өсөн дэвжиж, өөдлөн явааг нь амных нь билэгтэй шууд холбоотой гэдэг юм билээ. Учир нь найрагч бүсгүй маань үргэлжид сайн сайхан зүйлсийг ярьж түүгээрээ эрчлэгдэж, сайн сайхан зүйлс өөд тэмүүлж түүндээ ч хүрч явдаг юм гэсэн шүү.

Эгэл даруухан байхыг илүү эрмэлздэг тэрээр өөрийн гоо үзэсгэлэн, сайхан бие галбиртаа үргэлж анхаардаг бөгөөд үүнийхээ үр дүнд ч тэрээр өөрийн үеийн бүсгүйчүүдэд үлгэр дууриалал болж яваа юм. Элдэв чамирхал гэхээсээ илүү эгэл даруу, амар амгалан амьдралыг эрхэмлэдэг найрагч бүсгүй маань энэ цагийн өсөн дэвжиж яваа сайхан бүсгүйчүүдийн нэгд зүй ёсоор ордог. Түүний өөрийн имиж төрхийг өөрчлөн орчин цагтайгаа хөл нийлүүлэн яваа сайхан зургуудаас нь бид уншигч та бүхэнтэй хуваалцаж байна.

Хорвоогийн араншинг багцаалдах насанд яваагаа үл мэдэгхэн инээмсэглэл дороо нуугаад өвгөн шувууд үргэж оддог ч үргэлжлүүлэн үлдэх цэнхэр зөнгийн шувуудын тухай уярам сайхан үгсээ дуу шүлэгтээ багтаасан яруу найраг Б.Ичинхорлоогийн шинэхэн төрхийг бид танилцуулж байна.

 

4 comments

Аниадаа аз жаргал хүсье. Мундаг шүү

Sain baina uu. Tanii unench bishregch shuu. Uraqn buteel bolood amidrald n amjiltiin hamgiin saihan buhnii deed orgiliig husie

Comments are closed.