Д.Дагвадорж аварга Хархорин сумын хүүхдүүдийг баярлуулжээ

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг “Асашёорюу сан”, ЗДТГ хамтран өчигдөр  зохион байгуулсан байна. Баярын үйл ажиллагаанд хошин урлагийн “МАСК” продакшн, АСА циркийн уран бүтээлчид  оролцож,  хүүхэд багачуудад олон гэнэтийн бэлэг барьсан аж.

Мөн урлаг, спорт, сурлагаараа шалгарсан шилдэг сурагчид болон уралдаан тэмцээн зохион байгуулж шалгарсан хүүхдүүдэд шагнал гардуулжээ.

Түүнээс гадна МУГТ, Японы сумо бөхийн 68 дахь их аварга Д.Дагвадорж Хархорин сумын 0-18 насны бүх хүүхэд багачуудад бэлэг өгч,баярлуулсан байна.