Comment.mn

”Samsung Galaxy S8” энэ сарын 29-нд худалдаанд гарна

”Samsung Galaxy S8” энэ сарын 29-нд худалдаанд гарна

 

Өмнөд Солонгосын “Samsung Electronics” корпораци ээлжит шинэ бүтээгдэхүүн болох “Galaxy S8” ухаалаг гар утсаа энэ сарын 29-нд худалдаанд гаргахаар болжээ. Galaxy S8 загвар 4K Super AMOLED (3,840 x 2,160) нягтаршилтай, өмнөх загвараасаа арай том буюу 5.7 инч хэмжээтэй дэлгэцтэй байж магадгүй байна.
Мөн “энгийн” ба “Edge” гэсэн хоёр загварыг Dual HD, 4K дэлгэцтэйгээр эсвэл “Edge” болон “Plus” – 6.3инч гэсэн 2 сонголттойгоор гаргана гэж таамаглажээ. Өмнөх загвар буюу S7-оос бараг 1.8 дахин илүү хүчин чадалтай Exynos 8895 процессор, Mali-G71 зураглалын чип ашиглаж эсвэл Qualcomm Snapdragon болон Exynos гэсэн чипүүдтэй 2 төрлийн утсыг ч худалдаанд гаргаж магадгүй хэмээн технологийн сайтуудад бичсэн байна.

Эх сурвалж http://www.info.mn

Төр Төмбөгөр

Сүүлд нэмэгдсэн

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.