Comment.mn

МУСГЗ, МСНЭ-ийн ерөнхийлөгч Дашдондов: Монголын телевизийн салбарт өнгө төрхөө тодорхойлж буй цөөн тооны нэвтрүүлгийн нэгээр Golf & Coffee – г тодорхойлж ийнхүү өгүүлэв

Нэгэнт олонд танигдаж нийгэмд байрь сууриа эзэлсэн нэвтрүүлгийн нэг бол яах аргагүй “ТВ8” телевизийн оргил цагаар гардаг “Гольф & Кофе”. Тус нэвтрүүлгийг 2009 онд Сэтгүүлч С.Отгонмөнх анх санаачлан энгийн ардаас Төрийн түшээд хүртэлх өндөрлөгт хүрсэн мэдлэг боловсрол, ажил амжилтаараа тэргүүлсэн салбар салбарын эрхмүүдийг оролцуулж хувь хүний дотоод мөн чанар, ажил, амжилт, гэр бүл болоод нийгмийн талаарх үзэл бодлыг үзэгчидтэйгээ хуваалцах зорилгоор санаачилсан байдаг.

Эдүгээ “Гольф & кофе нэвтрүүлэг нь зургаан жилийн хугацааг ардаа үдэхдээ нэг ч дугаар тасалдуулж байгаагүй бөгөөд 300 гаруй олны танил эрхмүүдтэй хийсэн амттай сонирхолтой ярилцлагыг үзэгчидтэйгээ хуваалцсаар ирсэн.

Тэгвэл энэхүү нэвтрүүлгийн тухай Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, МСНЭ-ийн хүндэт ерөнхийлөгч Ц.Дашдондов хэвлэлийн эрх чөлөөний баярын өдрөөр ӨДРИЙН СОНИНД өгсөн ярильцлагадаа ийнхүү онцлон өгүүлжээ.

– Гэхдээ телевиз бүгд бүтэлгүй биш ээ. “Ам нээвэл”, “Алаг шаазгай” “Түмний үгийг төрд нь”, “Цензургүй яриа”, “Монгол коммент”, “Ярилцах цаг”, “Зочны цаг” гэхчилэн сонин сонин нэвтрүүлэг бий. Үүнийг өгүүлэхтэй зэрэгцэж ТV8-ын “Гольф & кофе” санаанд оров. Түүнийг С.Отгонмөнх гэдэг сэргэлэн сэтгүүлч бүсгүй цоглог цовоо хөтөлдөг. Сэнгээгийн Отгонмөнх гэнгүүт Сэнгээгийн Баярмөнх маань бодолд буух чинь юу вэ?!. Саявтархан уг нэвтрүүлгээр ланжгар хуульч Д.Лүндээжанцан зангараг зааж ярьсан.

УИХ-ын гишүүн Хууль зүйн ухаан Доктор Д.Лүндээжанцан

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж

БСШУ-ны сайд Л.Гантөмөр

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ

Төр Төмбөгөр

Сүүлд нэмэгдсэн

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.