Comment.mn

“АЗ РИЙЧ” ХХК Гүйцэтгэх захирал Б.Төгс-Амгалан: Хүүхэд бүхэн хайраас мэндэлсэн Xайр

“АЗ РИЙЧ” ХХК Гүйцэтгэх захирал “Азтай Хүүхэд” сангийн үүсгэн байгуулагч Б.Төгс-Амгалан Хүүхэд бүхэн Ээж аавын хайраас мэндэлсэн хайр байдаг. Харин тэдэнд үүнийг ойлгуулах нь хүүхдийн ирээдүйн хүмүүжил төлөвшилд үнэтэй хувь нэмэр болж чадна гэж үзээд дараах ажлыг зохион байгуулахаар болжээ.

Эх үрсийн баярт зориулан AZ MALL-н харьяа Aзтай Xүүхэд Cан болон Тарвалин Хийдээс хүүхдүүддээ зориулан Эцэг эхийн ачийг хэрхэн хариулах, Эх дэлхий, анд нөхрөө хайрлах ухааны талаар 8-14 насны хүүхдүүдэд зориулсан үнэ төлбөргүй сургалтыг зохион байгуулахаар боллоо. Хичээлд хамрагдсанаар хүүхэд илүү хичээнгүй болж онц сурч, ээж аавынхаа үгийг биелүүлдэг дуулгавартай болно. Мөн энэ дэлхийн хамгийн чухал зүйл болох Xaйрлах Ухаанд суралцах юм. Хичээл 5 сарын 21, 22 мөн 28, 29 ний өдрүүдэд AZ MALL-д болно. Хөтөлбөрт AZ MALL-н дурсгалын бэлэг болон үдийн цай багтахаас гадна AZ MALL-с зохион байгуулагдах 6 сарын 1-ны баярын хөтөлбөрт оролцох эрхтэй болох юм байна. Сургалтад тэртээ 2500 жилийн өмнө амьдарч байсан Бурхан багшийн “Эцэг эхийн ачийг хариулахуй” сургаал болон 20-р зууны хүүхдийн шилдэг зохиолд зүй ёсоор бичигддэг АНУ-ын нэрт зохиолч Шелдон Аллан Силверстайны алдарт “Өглөгч Мод” номоос орохоос гадна мөн Монгол уламжлал ёс заншлын тухай Ээж аав, анд найз, Эх дэлхийгээ хайрлан хамгаалах төлөвшлийг хэлж, өнөө цагийн хүүхдүүдийг ёс суртахуунтай байх нийгэмд зөв хүн болоход нь нэн ач холбогдолтой сургалт зохион байгуулахаар болжээ.

Бүртгүүлэхийг хүсвэл АZ MALL-н албан ёсны page хуудсаар: https://www.facebook.com/AZMALL.AZRICH/бүртгүүлэх боломжтой! Taньд Aз Aмжилт хүсье.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.