Comment.mn

“Ховдод үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа өнөөдөрөөс эхлэн хоёр өдөр үргэлжилнэ

11997114_991697860851355_1721296352_nОлон ястны өлгий алс хол орших Ховд аймгийнхан “Ховд аймгийн өдрүүд” өдөрлөгийг нийслэл Улаанбаатар хотын төв Чингисийн талбайд хийж байгаа билээ. Өөрсдийн гэсэн өвөрмөц заншилтай урлаг, уран сайхан хийж бүтээхийн өндөр авьяастай нутгийнхан маань нийслэлчүүддээ авьяас билэг зан заншилаа танилцуулж байгаа юм. Өнөөдрөөс тэд “Ховдод үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаагаа нээлээ. Үзэсгэлэн худалдаа 12, 13-ны өдрүүдэд Тусгаар тогтнолын талбайд болох юм. Энд Ховдчууд маань өөрсдийн нутгийн идээ болох ааруул цагаан идээ, мөн өөрсдийн газар тариалангийн дээж хүнсний ногоо тарвас, амтат гуа мөн үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнүүдээ нийслэлчүүддээ сонирхуулж дэлгэн тавьлаа. “Ховд аймгийн өдрүүд” “Ховдд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа тун амжилттай үргэлжилж байгаа юм.

11802102_991697504184724_1397224238_n

Үзэсгэлэн  худалдааны талаар Ховд аймгийн засаг дарга Д.Цэвээнравдантай цөөн хором ярилцлаа

Сайн байна уу сайхан өдөрлөг болж байна. Үзэсгэлэн худалдаа ч хүний хөл ихтэй байна шүү. 

Сайн үзэсгэлэн худалдааг маань их олон хүн сонирхож байгаад баяртай байна. Ховд нутгийнхан нийслэлийнхээ иргэдэд өөрсдийн нутгийн үйлдвэрлэл, идээ будааг амсуулахаар их холоос зорин ирлээ.

Нутгийнхаа өдөрлөгийг зохион байгуулж байгаад баяр хүргье. Энэ жилийн өдөрлөгийнхөө талаар мөн үзэсгэлэн худалдааныхаа гол онцлогыг танилцуулаач…

Бид их холоос зорин ирлээ. Гэхдээ энэ нь бид нийслэлчүүдээс хол байдаг гэсэн үг биш. Ховдын ард түмэн нутгийг урьд нь сарнаас ч хол гэж зүйрлэн хэлдэг байсан бол бид энэ удаад нийслэлчүүддээ мөн ард иргэддээ илүү ойртсон гэж хэлмээр байна. Энэ жил бид Нийслэлийнхээ төв талбайд Ховд аймгийн өдрүүдийг зохион байгуулж нийслэлийнхээ иргэдэд мөн зорин ирсэн ард түмэндээ нутгийнхаа өв соёл, ёс заншилыг танилцуулж байна. Урлаг соёлын арга хэмжээ, нээлттэй өдөрлөг, үзэсгэлэн худалдаа гээд олон төрлийн арга хэмжээг зохион байгуулж байна. Манай Ховдын ард түмэн их авьяастай мөн хөдөлмөрч хүмүүс байдаг. Тэдний дуулж, бүжиглэх ардын урлагийг хөгжүүлж байгаа авьяасыг нь толилуулж урлаг соёлын арга хэмжээг зохион байгуулсан. Мөн нутгийнхаа хөдөлмөрч хичээнгүй ард түмнийхээ үндэсний үйлдвэрлэлийг дэмжих тариаланчдынхаа ургацын дээжийг сурталчилах зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна.

Үзэсгэлэн худалдаа хэрхэн явагдаж байгаа вэ? Мэдээж их олон хүмүүс өөрсдийн бүтээгдэхүүнийг хүмүүст танилцуулж байгаа байх. Тэдний онцлог нь?

Үзэсгэлэн худалдаанд маань Нутгийн жижиг дунд бизнес эрхлэгчид, газар тариаланчид, мөн хувиараа хөдөлмөр эрхлэгчид оролцож байна. Тэд өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүдийг амталгаа гаргаж иргэддээ худалдаалж байна. Мөн газар тариаланчид маань нутгийн хөрсөнд ургасан экологийн цэвэр бүтээгдэхүүнийг, малчид цагаан идээгээ, гар урлал, хувцас хэрэглэл гээд олон төрлийн хүнсний болон бусад бүтээгдэхүүнийг танилцуулж байна. Ингэснээр жижиг дунд бизнес эрхлэгчид мөн Ховд аймагт хөрөнгө оруулалт татах боломжтой юм. Бусад орны жишгийг харахад өөрсдийн үйлдвэрлэл, үндэсний бүтээгдэхүүнээ дэмжин ихээхэн хөрөнгө оруулалт хийдэг. Бид ч гэсэн бусдад нутгийнхаа үйлдвэрлэл аж ахуйг танилцуулсанаараа хөрөнгө оруулалт татах боломжтой. Ингэснээр бид бүтээн байгуулалт хийж улам өргөжин хөгжих боломжтой юм.

11997283_991697934184681_278140651_n11998231_991697920851349_1614616367_n11996941_991697764184698_910848196_n11997156_991697627518045_1296110076_n11997407_991697784184696_304512778_n11994396_991697890851352_1726951630_n

“Ховдод үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаагаар гар урлалын бүтээгдэхүүнүүд эсгий эдлэлүүд, хүнсний ногоо, нарийн ногоонууд, нэхмэл сүлжмэл эдлэлүүд, жижиг дунд бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүнүүд гээд үндэсний үйлдвэрлэлүүдийг дэлгэсэн байна. Мөн эрүүл, нутгийн хөрсөнд ургасан хүнсний бүтээгдэхүүнүүд, малынхаа цэвэр сүүгээр хийсэн ааруул, аарц, хайлмаг тос гээд сүү сүүн бүтээгдэхүүнүүд, амтат гуа тарвас зэрэг амтлаг жимснүүдийг үйлдвэрлэгчид нь өөрсдөө худалдан борлуулж байгаа юм.

Нутгийн иргэд үйлдвэрлэгчидийн ярианаас:

CAM00084CAM00083Чацаргана үйлдвэрлэгч иргэн Балдорж 

Сум хөгжүүлэх сангийн зээлээр иргэн Балдорж чацаргана үйлдвэрлэж эхэлсэн. Өөрөө чацарганаа тарьж ургуулдаг бөгөөд савалж үйлдвэрлэн нутгийн иргэддээ хүргэдэг. Зэрлэг байгалийн аргаар ургуулж ямар нэгэн химийн орц найрлага оруулалгүйгээр савлаж цэвэр чацарганыг хүргэдгээрээ онцлог. Чацаргана нь дотроо С витамин ихээр агуулдаг. Дархлаа сайжруулдаг бүтээгдэхүүн юм.

CAM000881442028573580

Тээлийн оргил ахмадын нэгдсэн үйлдвэрлэл. Иргэн П.Нина

Тээлийн оргил гэдэг таван ахмад настан нэгдсэн үйлдвэрлэлийн төлөөлөл болон Нина гэдэг иргэн байна. Манайх сүү сүүн бүтээгдэхүүнээр дахин боловсруулалт хийж иргэдэд тэр тусмаа хүүхдүүдэд бүтээгдэхүүн хийж худалдаалдаг. Хүүхдүүд томчуудтай адилгүй чимэглэсэн гоё харагддаг зүйл рүү мөн амттай зүйлд дурладаг шүү дээ. Бид үүнийг бодолцон сүү сүүн бүтээгдэхүүнээр хүүхдүүдэд зориулан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Цэвэр сүү, тараг, зөөхий, аарцаар бүтээгдэхүүнээ хийдэг. Энэ нь маш их кальциар баялаг мөн хямдхан байдаг болохоор хүмүүс их сонирхдог.

CAM00096CAM00099CAM00093CAM00094

Гар урлал эрхлэгч Дүрслэх урлаг дизайны багш Б.Рагчаадорж 

Би янгирын унасан эвэр мөн үхэр ямаа зэргийн эврийг ашиглан хөөрөг, бусад гар урлалын зүйлсийг хийдэг. Энэ нь байгалийн баялагийг мөн хаягдал бүтээгдэхүүнийг дахин боловсруулж байна гэсэн үг юм. Ингэж урласан бүтээгдэхүүн нь байгальд ээлтэй мөн ямар нэгэн байгалийг сүйтгэх зүйл хийгээгүй гэдгээрээ онцлог. Бас их хөдөлмөр шингэсэн байдаг болохоор хүмүүс их сонирхож байна.

12021799_991697867518021_946447081_n12016636_991697704184704_1074968559_n12016527_991697720851369_787458028_n12007052_991697944184680_612846760_n12000026_991697814184693_1028017100_n11999927_991697657518042_1020417695_n11998548_991697910851350_1310182408_n11998399_991697900851351_1739777873_n11998107_991697634184711_1808622407_n11997407_991697684184706_572502337_n11997217_991697844184690_307429264_n11997148_991697834184691_531456909_n11997006_991697927518015_1179684400_n11996968_991697674184707_564508626_n11994401_991697737518034_1130360757_n11994308_991697727518035_24063173_n (1)11992582_991697960851345_1011338349_n

Хэрэглэгч ард иргэд та бүхэн байгалийн цэвэр бүтээгдэхүүн болон үндэсний үйлдвэрлэлээ дэмжин Тусгаар тогтнолын талбай буюу Ялалтын талбайд зохиогдож байгаа “Ховдод үйлдвэрлэв” үзэсгэлэнг зорьж очихыг урьж байна.

Б.Нараа

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.