Comment.mn

Мисс Н.Ану монголдоо анхдагч болж “Уруул”-аараа зурсан зургийн үзэсгэлэнгээ дэлгэнэ

    БНХАУ-ын Санья хотноо зохион байгуулагдах “Дэлхийн мисс 2015” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох үндэсний ялагчаар мисс Н.Анутай тодорсон билээ. Тус тэмцээн э12 дугаар сарын 19 ны өдөр зохион байгуулагдах юм. Энэхүү тэмцээнд зориулсан түүний бэлтгэл ажил хэдийнээ эхэлсэн бөгөөд тэрээр сайн үйлсийн аян, авьяаслаг мисс, спортлог мисс зэрэг төрлүүддээ илүүтэйгээр анхаарал хандуулж оролцож байгаа юм.

   Энэхүү бэлтгэл ажлынхаа хүрээнд өсвөр насны хүүхдүүдэд бэлгийн бойжилтын талаар мэдээлэл өгөх үүднээс видео танилцуулгыг гаргаж байгаа гэнэ. Мөн түүний хоёр дахь ажил нь тун онцлогтой бөгөөд тэрээр уруулаараа зурсан зургуудаараа  үзэсгэлэн гаргаж “CHARITY KISS ART EVENT” -ыг зохион байгуулж байгаа гэнэ.

   Монголд уруулаараа зурдаг зураач байдаггүй бөгөөд Мисс Ану энэ төрлийн үзэсгэлэн гаргаж байгаа гэдгээрээ анхдагч болж байгаа юм. Тэрээр энэхүү үзэсгэлэндээ ихэвчлэн хөрөг зургийг дэлгэн үзүүлэх гэнэ.

  Үзэсгэлэн төгөлдөр, авъяаслаг мисс бүсгүй маань энэхүү үзэсгэлэнгээс олсон орлогоороо нийгмийн эмзэг давхаргын амьжиргааны төвшин доогуур хүүхдүүдэд сурч боловсорч, өөрийгөө хөгжүүлэх тал дээр нь тусамж үзүүлэх юм байна. Ингээд эх орноо төлөөлөн дэлхийн мисс-д оролцож байгаа Мисс Анудаа амжилт бүхний дээдийг хүсэн ерөөе

www.Urlag.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.