Comment.mn

Баавар нарын шүүх хурал хойшилжээ

 

 

Дижитал хамтлагийн ахлагч Ш.Батбаяр буюу Баавар болон Д.Манлайжаргал, М.Бадрал нарт холбогдох шүүх хурал хойшилжээ. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192.1, 230.1-т зааснаар буруутган шүүх аж.

 

Тус зүйл ангиудад мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь болон олон нийтийн байцаагчийг хэв журам сахиулах үүргээ биелүүлж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлсэн, түүнчлэн хууль бус үйлдэл хийлгэхээр албадсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг наяас нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс гурван зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.

 

А.Ханд

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.