Comment.mn

В.Путин Ц.Элбэгдоржтой тусгайлан уулзана

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Эх орны дайны ялалтын 70 жилийн ойн арга хэмжээнд оролцохоор өнгөрсөн лхагва гарагт ОХУ-ыг зорьсон. Тэрбээр Орост  суралцаж буй Монгол оюутнуудтай уулзаж, эх орны дайны ялалтын ойд зориулан монголчуудаас Оросын ард түмэнд бэлэглэсэн “Ялалтанд тэмүүлсэн морьд”-ын хөшөөг танилцуулах ёслолд оролцжээ.  Мөн Москва хот дахь Ёслолын дэнж буюу “Поклонная гора” цогцолборын музейн “Алдарын танхим”-д  цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлсэн байна. Энэ музейд Монголын үзмэр цөөнгүй бий. Тухайлбал, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2010 онд бэлэглэсэн “Монгол ард” эскадрилийн онгоцын макет энд  байгаа аж. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ялалтын ойд ийнхүү оролцож буй манай улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой тусгайлан уулзахаар төлөвлөсөн тухай ОХУ-ын  мэдээллийн агентлагууд мэдээлж байна.  В.Путины энэхүү тусгайлсан уулзалтын төлөвлөгөөнд Кубын Төрийн зөвлөлийн тэргүүн Рауль Кастро  бас багтжээ. В.Путин, Ц.Элбэгдорж нарын уулзалтын үеэр хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааны асуудал яригдах юм байна. Эрчим хүчний эх үүсвэр,   худалдааны эргэлт, УБТЗ, “Эрдэнэт” үйлдвэр, “Монросцветмет” нэгдэл зэрэг хамтарсан томоохон үйлдвэрүүдийн талаар ярилцах ажээ.

Б.Баяр 

Эх сурвалж: Tumen.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.