Comment.mn

“Хөсөгтөн” хамтлагийн санал асуулга өнөөдөр дуусна

Дэлхийн хамгийн алдартай шоуны нэг Got talent шоу Азид зохион байгуулагдаж байгаа бөгөөд Asia s got talent шоу нь энэ оны 3 дугаар сарын 12-ноос AXN телевизээр Азийн 20 гаруй улс оронд зэрэг цацагдаж эхэлсэн билээ.

Тус шоунд Азийн улс орнуудаас мянга мянга оролцогчид ирж оролцсоноос “Хөсөгтөн” хамтлаг  сая сая үзэгчид болоод эрхэм шүүгчдэд Монгол ардын урлагийн гайхамшгийг мэдрүүлж тэднийг бишрүүлээд авсан бөгөөд шилдэг 9-т шалгаран үлдээд байгаа билээ. Эцсийн шатны санал асуулга явагдаж байгаа бөгөөд санал асуулгын дүн 14-нд гарах юм байна. Иймээс элэг нэгт Монголчууд та бүхэн “Хөсөгтөн” хамтлагаа дэмжээд саналаа идэвхитэй өгөөрэй.

Та доорхи хаягаар саналаа өгөөрэй. https://www.facebook.com/asiasgottalent/app_1598372720404428

1. Малайз, Сингапур, Филлипин, Вьетнам, Тайвань, Энэтхэг, Хонг Конг, Индонез, Тайландад амьдардаг бол AGT5 гэж мессеж бичин санал өгөх ба санал өгөх дугаарыг доорхи хаягаар орон харна. http://asiasgottalent.tv/vote/

2. Хэрвээ та компьютерээс орж байгаа бол Фэйсбүүкийн #AsiasGotTalent -н хуудсан дээрх апп -г ашиглан өгнө. https://www.facebook.com/asiasgottalent/app_1598372720404428 Энэ хаягаар нэвтрэн ороод Khusugtun гэж сонгоод саналаа өгөх бөгөөд найзуудаа бас уриарай. THANK YOU FOR VOTING гэж гарч иртэл нь дарна.

3. Та ухаалаг утастай бол https://fbvotenow.asiasgottalent.tv/ хаягаар өгнө. Эсвэл утсандаа #AsiasGotTalent гэсэн апп суулган санал худалдан авч болно.

4. Хэрвээ та Хятад улсад амьдардаг бол http://votenow.asiasgottalent.tv/ хаягаар ороод саналаа өгөөрэй.

www.urlag.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.