Мэдээлэл

Н.Төгсцогт албан ёсоор гэрээ байгуулжээ

2015.02.11 Төр Төмбөгөр 235 үзсэн

Н.Төгсцогт албан ёсоор гэрээ байгуулжээ

Монгол улсын гавъяат тамирчин Н.Төгсцогт мэргэжлийн боксын нэртэй промоутер /менежер/ Аль Хеймонтой гэрээ байгуулсан байна. Энэ талаар BoxingScene.com сайтад мэдээлсэн байна. Тэрбээр мэргэжлийн боксын спортод ороод удаагүй бөгөөд өнгөрсөн намраас эхлэн АНУ-ын Лос-Анжелес хотноо амьдарч, бэлтгэл сургуулилтаа хийж буй билээ.

Ийнхүү Н.Төгсцогт боксын спортод 30 гаруй жилийн амьдралаа зориулсан дасгалжуулагч Жо Гуссений удирдлага дор Лос-Анжелес хотод  байрлах “Ten Goose Boxing Gym” клубт бэлтгэлээ базаахаар болсон аж.

Эх сурвалж http://www.info.mn

Таны сэтгэгдэл
Хайлт