
Монголын телевизүүдийн чуулган өнөөдөр эхэллээ. Энэхүү чуулганд Монголын хэвлэл мэдээлэл, тэр дундаа телевизийнхэнд тулгамдаж байгаа асуудлуудыг хэлэлцэх юм. Тэр дундаа технологийн үед телевиз ямар байх ёстой вэ, мэдээллийг үзэгчдэд хэрхэн хүргэх вэ гэдэг тухайд ч хөндөж буй аж. Чуулганд дэлхийд нэр хүндтэй “Майкрософт” компанийн төлөөлөл оролцож “Монголын Засгийн газар хүртэл хулгайн программ ашиглаж байгаа нь харамсалтай байна. Манай компани хулгайн программтай тэмцэх салбараа Улаанбаатарт долоо хоногийн өмнө байгуулсан” гэж мэдэгджээ.
Ж.Гал
Эх сурвалж http://www.info.mn