Зөвлөгөө

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно

2015.01.23 Төр Төмбөгөр 186 үзсэн

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно

Аргын тооллын 1 сарын 23, Сугар гараг. Билгийн тооллын 3, Чөдөр одтой, шарагчин гахай өдөр. Өдрийн наран 8 цаг 24 минутад мандан, 17 цаг 27 минутад жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, шинэ ажил эхлэх, зэрэг дэвших, сан тавиулах, угаал үйлдэх, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар малтах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай  болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно.
Эх сурвалж http://www.info.mn
Таны сэтгэгдэл
Хайлт