Мэдээлэл

КОП17: Бүсчилсэн зөвлөлдөх уулзалт хангайн бүсийн аймгуудад үргэлжилж байна

2026.06.16 Төр Төмбөгөр 28 үзсэн

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын (КОП17) бэлтгэл ажлын хүрээнд сум, орон нутгийнханд зориулсан Бүсчилсэн зөвлөлдөх уулзалт хангайн бүсийн аймгуудад үргэлжилж байна.

Архангай аймагт эхэлсэн уулзалтыг COP17 Үндэсний хорооны Ажлын алба, НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (IOM), Монголын “Байгалийн өв сан” болон Байгаль зэрлэг амьтдын хамгаалах нийгэмлэг (WCS) хамтран зохион байгууллаа.

Хангайн бүсийн зөвлөлдөх уулзалт нь бүс нутгийн оролцогч талуудын дуу хоолойг бага хуралд тусгах, орон нутгийн сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, газрын тогтвортой менежментийн чиглэлээр хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой юм.

Таны сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Хайлт