Хоймор нутгаас төрөн гарсан хоолойн цараа сайтай, мэргэжлийн дуучдын нэг бол Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Отгойн Баянмөнх.
Отгойн Баянмөнхийн ард түмнийхээ сонорыг мялааж, сэтгэлд хүрсэн олон арван бүтээлүүдээс дурдвал “Хайрын дуу”, “Анхны болзоо”, “Буурлын нутаг″, “Анд нєхдийн дуу” зэрэг уран бүтээлүүд нь тухайн цаг үед хит болж байлаа. Түүнчлэн “Анд нєхдийн дуу”, “Адуун тэнгэртэй аав″, “Монгол бvсгvй″, “Сэтгэлийн гэрэл”, “Их аварга”, “Наран доторх наадам”, “Омогшил” зэрэг хоолойн бяд шаардсан олон бүтээлүүд түүний уран бүтээлчийн зиндааг тодорхойлдог.
Тэгвэл энэхүү уран бүтээлч өөрийн бие даасан 16 дахь тоглолтоо толилуулах гэж байна. Тодруулбал, Монгол түмний сэтгэлд хүрсэн уран бүтээлүүд, амьд хөгжим, сэтгэл догдлуулсан гайхамшигт үдшийг бэлэглэх тоглолт энэ бямба гарагт буюу дөрөвдүгээр сарын 25-нд МҮЭСТО-нд болно.
