Мэдээлэл

Өнөөдөр манай пара цаначид уралдана

2026.03.10 Төр Төмбөгөр 34 үзсэн

“Милан Кортина 2026” Өвлийн паралимпын наадмын пара гүйлтийн цанын тэмцээн өнөөдөр ойрын зайн уралдаанаар эхэлнэ. Манай улсаас ОУХМ Б.Ганболд болон Ц.Дашдорж нар тэмцээнээ эхлүүлнэ. 

Пара гүйлтийн цанын тэмцээний ойрын зайн уралдааны босоо төрөлд 30 тамирчин сонгомол техникээр уралдана. Өнөөдрийн уралдаан Улаанбаатарын цагаар 17:40-д эхэлнэ.

“Милан Кортина 2026” Өвлийн паралимпын наадам эхлээд гурав хонож байна. Пара уулын цана, пара биатлон, пара сноубордын зарим төрлийн аваргууд тодорсон бөгөөд БНХАУ-ын баг 8 алт, 5 мөнгө, 4 хүрэл медальтайгаар тэргүүлж эхэллээ. Укрианы баг 3 алт, 2 мөнгө, 5 хүрэлтэй удаалж байгаа бол Австри, Итали, Швейцарын багууд эхний тавд бичигдэж байна.

55 орноос 19 орон медалийн жагсаалтад багтаад байна.

Таны сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Хайлт