Мэдээлэл

Орон нутгийн замд хурд хэтрүүлсэн “Үнэн ба Зөв” намын дарга А.Отгонбаатарын жолоо барих эрхийг зургаан сараар хасжээ

2026.01.28 Төр Төмбөгөр 30 үзсэн

Цахим орчинд “Solongo” нэртэй хаягаас “Үнэн ба Зөв” намын дарга А.Отгонбаатарыг жолоо барьж байх үед нь хийсэн бичлэг тарсан юм. 

Энэ үеэр А.Отгонбаатар нь тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож байхдаа ойролцоогоор 140 км цагийн хурдтай явж байсныг Баянхонгор аймгийн цагдаагийн байгууллагаас шалгаж, тогтоожээ.

Тиймээс түүнийг Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох, жолоо барих эрхийг тодорхой хугацаагаар хасах арга хэмжээ авсан аж.

Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн:

  • 31 дэх хэсэгт Жолооч замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас 10-50 хүртэл хувиар хэтрүүлсэн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
  • 32 дахь хэсэгт Жолооч замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас 50-иас дээш хувиар хэтрүүлсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан сарын хугацаагаар хасаж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно хэмээн тус тус заажээ.
Таны сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Хайлт