Мэдээлэл

16 настай охиныг зэрлэгээр хөнөөсөн этгээдүүдэд холбогдох хэргийн шүүх хурал хаалттай үргэлжилж байна

2026.01.22 Төр Төмбөгөр 30 үзсэн

16 настай охиныг хөнөөсөн Ц.Дагвадорж нарт холбогдох хэргийн шүүх хурал Баянгол, Хан-Уул, СХД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд 10.00 цагт эхэлсэн юм.

Шүүгдэгч Э.Н-ийн өмгөөлөгч шүүх бүрэлдэхүүнд хандан “Өнөөдрийн шүүх хурлын ирцийг танилцуулахад манай үйлчлүүлэгч Э.Н болон Э.Г нарыг шүүгдэгч гэж танилцууллаа. Тэднийг шүүгдэгчээр эсвэл хохирогчоор оролцож байгааг тодруулна уу” гэж асуув.

Харин Э.Г-ийн өмгөөлөгч насанд хүрээгүй өөр нэг хохирогч М болон түүний хууль ёсны төлөөлөгч Э нарыг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргалаа. Харин прокурор тэднийг заавал гэм буруугийн шүүх хуралдаанд дуудаж оролцуулах шаардлагагүй, энэ ирцээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулах боломжтой. Өмгөөлөгчид тэднийг шүүх хуралд оролцуулах ямар эрх ашиг байна вэ гэдгийг шүүгч харгалзан үзэх болов уу” гэв.

Дээрх хүсэлтийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргах ёстой. Өмгөөлөгч урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр хүсэлт гаргаагүй аж. Иймд хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзэн шүүх бүрэлдэхүүн үзэж, хурлыг хаалттай үргэлжлүүлж байна.

Таны сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Хайлт