Мэдээлэл

Дүүжин замын тээврээр зорчиход цахилгаан тасарсан ч аюулгүй

2026.01.21 Төр Төмбөгөр 32 үзсэн

ТЭЦ-4 цахилгаан станцад гэмтэл гарсны улмаас богино хугацааны эрчим хүчний хязгаарлалтыг хийж эхлээд байгаа. Энэ үед “Цахилгаан тасардаг учраас Улаанбаатарт дүүжин тээвэр явах боломжгүй, тэр дээр нь гацчихвал авирах шат ч Монголд байхгүй” гэж комедиан Д.Амартүвшин хэлжээ. 

Дүүжин замын тээвэр нь ямар ч аюулгүй, цахилгаан тасарсан ч агаарт гацахгүй. Эрчим хүчний аюулгүй байдлыг хангаж нөөц генератортой байдаг. Цахилгаан тасарсан тохиолдолд тухайн нөөц генератор нь ажиллаж, зорчигчдыг 1 м/сек хурдтайгаар буудалд аюулгүй хүргэдэг. Бүх кабинд камер суурилуулж, замын хяналтын төвөөс шууд хяналт тавьдаг, ослын үед зорчигдыг маш богино хугацаанд аюулгүй буулгах тусгай системтэй байдаг аж. Энэ талаар судлаач, мэргэжилтнүүдийн тайлбарууд бий.

Энэ талаар Дүүжин замын тээврийн олон улсын гэрээний мэргэжилтэн Б.Алтансувд “Дүүжин замын тээврийг өмнөд Америкийн орнууд, Европт нийтийн тээвэрт нэлээн өргөн ашиглаж байна. Колумбын Меделлин, Лондон, Боливын Ла Пазыг дурдаж болно.

Дүүжин замын тээврийн хамгийн сүүлийн үеийн буюу орчин үед нийцүүлж сайжруулсан технологийг манай улс оруулж ирж байгаа. Энэ систем нь халуун, хүйтэн гээд уур амьсгалын ямар ч нөхцөлд, цахилгаан тасарсан ч аюулгүй байхаар тоноглогдсон. Кабин дахь суудлууд халахаас гадна тэргэнцэр, хүүхдийн тэрэг, дугуйтай иргэдэд зориулсан хүртээмжтэй байдлаар бүтээгдсэн. Дүүжин замын тулгуур багана HRB500E арматураар хийгдэж, 8 баллын газар хөдлөлтөд тэсвэртэй” гэв.

Дүүжин замын тээврийн ажлыг Францын “Пома” групп чанартай тоног төхөөрөмжөөр найдвартай гүйцэтгэж байна. Францын Альпийн нуруу, ОХУ-ын -20 хэмийн хүйтэн Волга мөрөн дээр ч дүүжин замын тээвэр саадгүй ажиллаад олон жилийг үдэж байгаа юм.

Таны сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Хайлт