Мэдээлэл

Сургалтын төлбөрөө нэмбэл хариуцлага тооцно

2016.08.15 Төр Төмбөгөр 10 үзсэн

 

Их, дээд сургууль сургалтын төлбөрөө нэмэх бол тухайн хичээлийн жил дуусахаас өмнө мэдээлсэн байх ёстой.

Гэвч өнгөрсөн хавар их, дээд сургуулиуд ирэх жилийн сургалтын төлбөрийнхөө талаарх мэдээллийг ШӨХТГ-т өгөөгүй байна. Тиймээс 2016-2017 оны хичээлийн жилд сургалтын төлбөр нэмэх үндэслэлгүй гэдгийг ШӨХТГ-аас мэдээллээ.

Урьдчилж мэдээлээгүй хэрнээ ирэх намар сургалтын төлбөрөө нэмсэн тохиолдолд үндэслэлгүйгээр төлбөр нэмсэн шалтгаанаар хуулийн хариуцлага хүлээлгэх юм байна.

Эх сурвалж: Монголын үнэн сонин

Таны сэтгэгдэл
Хайлт