Мэдээлэл

Та бүхэн сайхан наадаарай

2016.07.11 Төр Төмбөгөр 110 үзсэн

Морьд үүрсэх шиг болоод сэрчихлээ
Монгол наадам өнөөдөр эхэлнэ
Зурхайд уухайлах шиг болоод
Зуны өглөө мандах нартай мэндэллээ
Цолоо дуудуулан дэвж тэлүүлэх бөх шиг
Наадмын өглөөний нар уулаа тулж өндийлөө
Хүрэн тэрмэн дээлээрээ гоёод
Хөхүүртэй айрагнаас нэгэнтээ уугаад
Гараанаас эргэх морь шиг догдлоод
Наадмын талбай орохоор явлаа
Зуун зууны түүхтэй наадмын нээлт эхэлж байна
Есөн цагаан сүлд наадмын талбайнаа заларч байна
Улсын тэргүүнүүд мэндчилж байна
Уяхан замба тивийн наран эгшиглэж байна…

Наадмын өглөөний мэнд хүргэе!

ТУЛГАР ТӨРИЙН 2225, ИХ МОНГОЛ УЛСЫН 810, АРДЫН ХУВЬСГАЛЫН
95 ЖИЛИЙН ОЙ, ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН МЭНД ХҮРГЭЕ.

Та бүхэн сайхан наадаарай

MGL MEDIA GROUP-н хамт олон

Таны сэтгэгдэл
Хайлт