Мэдээлэл

С.Жавхлан тангараг өргөхөөр 99 морьтон дагуулан Төрийн ордон руу айсуй

2016.07.05 Төр Төмбөгөр 8 үзсэн

С.САРУУЛ

УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ авсан гишүүд өнөөдөр Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу /2016.07.05/ Төрийн ордонд тангараг өргөнө. Тэгвэл Баянзүрх дүүргийн 54 дүгээр тойргоос сонгогдсон С.Жавхлан тангараг өргөхөөр Төрийн ордон руу 99 морьтон дагуулан явж байгаа аж. Энэ талаар түүний найз Д.Галбаяр цахим хуудсандаа “Монгол эр хүн Морио унаад Монгол төрдөө тангараг өргөхөөр айсуй. 99 морьтон сүрдэм харагдаж байна шүү. За тэгээд яриад бай. Яриад бай. Шоучин гэвэл яадгын бэ!!! Монгол шоучин л Монголоороо шоудаж байгаа биз” хэмээжээ.

Эх сурвалж: www.polit.mn

Таны сэтгэгдэл
Хайлт