Мэдээлэл

Маргааш Улсын Филармонийн “Бүсгүй минь инээмсэглэж яваарай” тоглолт болно

2016.03.07 Төр Төмбөгөр 120 үзсэн

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийгтохиолдуулан Улсын Филармонийн Баянмонгол жазз найрал хөгжим “Бүсгүй минь инээмсэглэж яваарай” тоглолтоо маргааш буюу 2016.03.08-ны 19:00 цагт Улсын Филармонийн тайзнаа тоглох гэж байна.

Тоглолтонд удирдаач УГЗ Б.Ганбат, удирдаач СТА С.Саруул-од болон улсын Филармонийн гоцлол дуучид ороцлоно. Мөн тоглолтын хөтөлбөрт “Хорвоод ганцхан ээждээ”, “Гоёхон чимэг ч юм уу даа” , “Донжтой бүсгүй”, “Ээжийн бүүвэйн дуу”, “Эх үрсийн элбэрэл”, “Үртэй хүн жаргалтай” зэрэг эх үр, элбэрэл хайрын тухай олон сайхан дуу дуулагдах юм байна.

Тоглолтын тасалбарыг улсын Филармонийн кассаар болон 1900-1617 үнэгүй хүргэж байгаа бөгөөд тасалбарын үнэ 20,000 төгрөгөөр худалдаалагдаж байна.

Таны сэтгэгдэл
Хайлт