Мэдээлэл

Дээрэмдсэн 380 сая төгрөгөө үрж амжилгүй баригджээ

2015.12.14 Төр Төмбөгөр 126 үзсэн

Худалдаа хөгжлийн банкийг дээрэмдэж 380 сая төгрөг авч зугтсан хэрэг гарсан билээ. Дээрэм хийсэн этгээдүүдийг баривчилсан талаар ЦЕГ-ийн хэвлэл мэдээллийн төсвийн дарга Б.Баатархүү мэдээлэл хийлээ.

Хэргийг 1992 болон 1985 онд төрсөн ах дүү Э, Б нар үйлдсэн бөгөөд хэрэгтнүүдийг Өнөр хорооллын орчмоос 380 сая төгрөгийн хамт баривчилжээ. Дээрмийн үеэр ашигласан буу олдоогүй бөгөөд хэргийг СХД-ийн цагдаагийн I  хэлтэст эрүүгийн хуулийн 147, 147.3 гэсэн заалтаар хэрэг үүсгэн шалгаж байна.

www.time.mn

Таны сэтгэгдэл
Хайлт