Мэдээлэл

Согтуу аав ХҮҮХДҮҮДЭЭ цонхоор шидэх гэж байжээ

2015.12.11 Төр Төмбөгөр 63 үзсэн

Fc6e58 toddler falls balcony crown heights x320

Өчигдөр 21:50 цагт Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны 26 дугаар байрны 8 давхрын цонхоор хүүхдээ шидэх гээд байна гэсэн дуудлага Нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн байна.

Дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын 9 аврагч очиход иргэн Б согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хоёр хүүхдээ цонхоор шидэх гэж байжээ.

Тиймээс аврагчид шуурхай ажиллан найман давхрын цонхоор шидэгдэх гэж байсан 6 настай, 2 настай хүүхдийг аварч, дүүргийн Цагдаагийн газрын 3 дугаар хэлтэст  шилжүүлэн өгсөн байна.

Аврагчид дээд айлын цонхоор доош бууж тус айлын гал тогоо, зочны өрөөнийх нь цонхыг хагалан орж хүүхдүүдийг аварчээ.

Таны сэтгэгдэл
Хайлт